Хөлбөмбөгийн багуудын эмблемний тухай
2003-03-24, 14:05
Хөлбөмбөг сонирхогч хүн бүрийн хувьд хамгийн ойр дотно зүйл бол дэмждэг багийнх нь эмблем байдаг. Гэхдээ олонх нь тухайн лого нь юу өгүүлж буй ямар утгатай болохыг сайн мэддэггүй. Иймээс та бүхэнд европын зарим топ багуудын лого эмблемний утга агуулга, түүхээс сонирхуулахаар шийдлээ.
Барселона
1899 оны 10 сард Швеицарийн иргэн Хуан Гампер тэргүүтэй Испани, Англи хэсэг нөхөд нэгдэн хөлбөмбөгийн клуб байгуулсан нь алдарт FC Barcelona клуб байлаа. Гампер Швэйцарь хүн байсан болохоор өөрий тоглож байсан Басель клубын хөх -улаан өнгийн хослолыг /Блауграна/ багийн үндсэн өнгө болгон сон...