Top 10
2005-03-24,14:12
Секунд, долиор хэмжигддэг сагсан бөмбөгийн тэмцэлд сүүлчийн шидэлтээрээ багаа хожилд хүргэсэн тохиолдол цөөнгүй. Ингээд NBA-гийн түүхэн дэх цаг дуусч байх мөчид гүйцэтгэсэн шилдэг арван шидэлтийн тухай сонирхуулъя.
10.Флип Мюррей (Чикаго) 2010 оны гуравдугаар сарын 30. Улирлын тоглолт. "Бухнууд” талбайдаа "Финикс Санс”-ыг хүлээжавсан тус тоглолтын гуравдугаар үеийн төгсгөлд 81:84- өөр зочид тэргүүлж байлаа. Цаг дуусахаас 3.7 секундынөмнө "Бухнууд”довтолсон ч бөмбөгөө таслуулах нь тэр. "Санс”-ын урт гартай хамгаалагчийн хатгасан бөмбөг буцаад "Чикаго”-гийн талбай руу өнхрөхөд Флип Мюррей гүйцэн ирж, бөмбөгийг авангуутаа 20орчим метрээс даллаж шидсэн нь цагаригт орсон юм.Харамсалтай нь Флипийн итгэмээргүй шидэлт, 23 оноо, есөн самбар, дөрвөн оновчтой дамжуулалт "Буллз”-ынзалууст ялалт авчирч чадсангүй, талбайдаа 105:111-ээрхожигдсон аж.
9.Дэвид Ли (Нью-Йорк) 2006 оны арванхоёрдугаар сарын 20. Улирлын тоглолт. NBA-д "Трент Такерын дүрэм” хэмээх заалт байдагбилээ. Тэр нь тоглолтод оруулсан бөмбөг хүлээн авагчийн гарт хүрсэн агшнаас эхлэн цаг явж эхлэхийг хэлж байгаа аж. 1989/90 оны улирлын нэгэн тоглолтод "Никс” өөрийн "Мэдисон Сквэр Гарден”-даа "Чикаго”-г хүлээн авсан бөгөөд тооны харьцаа 106:106, цаг дуусахад 0.1 секунд дутуу байхад эзэн багийн хамгаалагч Трент Такер хажуугаас гаргасан бөмбөгийг авангуутаа эсрэг талын шийд рүү савж орхисон нь цагаригт орсон юм. Мэдээж зочид үүнийг эсэргүүцсэн. Харин шүүгчбөмбөгийг орсонд тооцсон бөгөөд энэ явдлын дараа холбооны удирдлагууд хуралдаж "Трент Такерын дүрэм”хэмээх шинэ заалтыг баталсан билээ.Яг үүн шиг явдал 2006 оны арванхоёрдугаар сарын20-нд "Шарлотт”-"Нью-Йорк” багуудын тоглолтын үеэртохиосон юм. Цаг дуусахад ганцхан доль буюу 0.1секунд дутуу байхад "Никс”-ийн Дэвид Ли хажуугаасгаргасан бөмбөгийг самбар луу харсан ч үгүй (үнэндээ харах ч бололцоо байгаагүй) араараа шууд хатгасан нь цагаригт орсон юм.
8.Чонси Биллапс (Детройт) 2004 оны тавдугаар сарын 14. Плей-офф. "Дорнод” конференцийн хагас шигшээ шатны тав дахь тоглолт. "Пистонс” "Нью-Жерси”-гийн эсрэг цувралыгурамтай эхлүүлэн эхний хоёр тоглолтдоо дарааланхожсон ч Мичиганд бүтэлгүйтсний улмаас хожлын харьцаа 2:2 болсон байлаа. Тиймээс талбайдаа гуравдахь ялалтаа байгуулахыг хичээж байсан нь мэдээж. Гэвч юун илүүрхэх манатай, цаг дуусахаас 2.9 секундынөмнө 85:88-аар хожигдож байв. "Нетс”-ийнхэн дундын зайнаас амжилттай довтолсны дараа ердөө иймхэнхугацаа үлдсэн байлаа. Бөмбөгийг шийдний дороос Биллапст дамжуулахад тэрбээр урагшаагаа ганц залж,хоёр алхамт хийнгүүтээ 14 орчим метрээс оновчтой шидэж, тоог тэнцүүлэх нь тэр. Ийнхүү "Пистонс”хожигдлоос аврагдсан ч гурван удаа цаг сунгасны эцэстялагдсан юм. Хэдий тийм ч тэд шийдвэрлэх зургаа, долоо дахь тоглолтод хожсоноор энэхүү цувралынялагч болж, улмаар тэр жилээ NBA-гийн аварга болсонбилээ.
7.Рон Артест (Лейкерс) 2010 оны тавдугаар сарын 27. "Өрнөд” конференцийн шигшээ тулааны тав дахь тоглолт. Дүрсгүй, танхайгаараа алдартай Ронд багийнханнь эгзэгтэй агшинд хэзээ ч шийдвэрлэх шидэлтийггүйцэтгэх эрх олгож байгаагүй. Тийм ч учраас Одомхажуугаас бөмбөг гаргахдаа Кобид өгсөн юм. Брайантынүсрэлттэй шидэлт цагаригт хүрсэнгүй тор шүргээд доош унах үед Артест асар хурдтайгаар шүүрэн авч, хожлынбөмбөгийг оруулах нь тэр. Бөмбөг түүний гараас мултрахүед цаг дууссаныг илтгэх самбарын улаан гэрэл асчбайлаа. Ийнхүү шигшээ тоглолтод үлдэх Стив Нэшийн төлөвлөгөө ээлжит удаагаа баларсан юм.
6.Леброн Жеймс (Кливлэнд) 2009 оны тавдугаар сарын 22. "Дорнод” конференцийн шигшээ тоглолт. Хоёр дахь тоглолт. Эхний тоглолтод талбайдаа хожигдсон Лебронба түүний нөхөд дараагийн тулаанд хожиж цувралыгтэнцүүлэхгүй бол бүсийн шигшээ тоглолт "амтгүй” болохбайсан. Хариуцлагатай энэ тоглолтод "Кавальерс”-ийнлидер Жеймс 0.5 секунд дутуу байхад гурван оноонышидэлтээ амжилттай болгосноор талбайн эзэд 96:93- аар хожсон юм. Леброн өөрөөс нь салахгүй дагаххамгаалагчийг хөдөлгөөнөөрөө хуураад гурван оноонышугамын гадна гарч бөмбөгийг авангуутаа үсрэлттэйшидсэн нь амжилтад хүрчээ.
5.Коби Брайант (Лейкерс) 2006 оны дөрөвдүгээр сарын 30. "Өрнөд” конференцийн плей-оффын нэгдүгээр раунд. Дөрөв дэх тоглолт. Цаг дуусахад найман секунд дутуу, "Санс” хоёр оноогоор илүү, дээр нь тэд бөмбөг эзэмшиж байв. Бөмбөг мэдээж Стив Нэшийн гарт. Уран тоглолттой, хурдан хөлтэй түүнээс бөмбөгийг алдаагүй авах гэж хичээж байгаад "Лейкерс”-ийн хамгаалагчид хажуу тийшээ гаргачихав. "Финикс” бөмбөгийг ахин тоглолтод оруулах үед ердөө 3.3 сек үлдсэн байлаа. Нэш гүйн ирж дамжуулалт хүлээн авах агшинд анаж байсан Мамба тасалж, Кобид дамжуулав. "Нуурынхан”-ы лидер гуравхан том алхаад самбарт хүрч, цаг дуусахтай зэрэгцэн довтолгоогоо амжилттай дуусгасан юм. Улмаар тэрбээр нэмэлт цагт хожлын оноог авчээ. Ийнхүү калифорничууд цувралын харьцааг 3:1 болгосон ч дараалан гурав хожигдож, тэмцээнээ дуусгаж байсан түүхтэй.
4.Режи Миллер (Индиана) 2002 оны тавдугаар сарын 2. "Дорнод” конференцийн плей-оффын нэгдүгээр раунд. Тав дахь тоглолт. "Нью-Жерси”-"Индиана”-гийн өрсөлдөөн. Цаг дуусахаас 4.0 секундын өмнө гурван оноо илүү "Нетс” торгуулийн хоёр шидэлт гүйцэтгэх эрх олж авав. Гэвч залуухан Ричард Жефферсон сэтгэлзүйн бэлтгэл дутсан уу яасан хоёуланг нь алдаж шидэв. Самбарт үсэрсэн "Индиана”-гийн төвийн тоглогч бөмбөгийг авангуутаа Режи Миллер рүү савав. Хашир туршлагатай мэргэн бууч дамжуулалтыг хүлээж авангуутаа 180 хэм эргэж шидсэн нь цагаригт орж, үндсэн цагт 96:96-гаар тэнцлээ. Нэмэлт цагт гурван онооны шидэлтийн рекордсмен маань хоёр удаа холоос амжилттай буудаж, нэг бус оролтоо амжилттай болгон, гурван ч хамгаалагчийн өөдөөс слэм-данк хийн гайхалтай тоглолтыг үзүүлсэн ч баг нь хожигдож, улмаар цувралд 2:4-өөр дийлджээ.
3.Роберт Орри (Лейкерс)2002 оны тавдугаар сарын 26. "Өрнөд” конференцийн финал. Дөрөв дэх тоглолт. "Лейкерс”-"Сакраменто”-гийн энэхүү өрсөлдөөнийгсагсан бөмбөг сонирхогчид мартаагүй биз ээ. 1:2-оор дийлдэж явсан "Нуурынхан” гурав дахь ялагдлаа хүлээхэдойрхон байлаа. Тооны харьцаа 97:99, цаг дуусахад 3.9секунд дутуу байхад Фил Жексоны шавь нар бөмбөг эзэмших эрхтэй боллоо. Коби талбайн голоос бөмбөгаваад шийдний баруун талаар оролт хийсэн ч дутуудаж, түүнийг нь Одом нэмэх гэж оролдсон ч Владе Дивацынхаалтад оров. Түүний алгадаж холдуулсан бөмбөгийг Орри авах үед 0.7 секунд үлдсэн байлаа. "Big Shot Bob”- ын шидэлт ч төгс болж, "Лейкерс” хоёр дахь хожлооавлаа. Нуман тулгуураас гарч чадсан тэд "Сакраменто”- гийн шазруун залуусыг долоон тоглолтын эцэст буулган авч, улмаар финалд "Нью-Жерси”-г хялбархан ялсан юм. Хэрэв Орри багаа авраагүй бол Фил Жексоны гарт гялалзах аваргын бөгж нэгээр цөөхөн байх байлаа.
2.Дерек Фишер (Лейкерс) 2004 оны тавдугаар сарын 13. "Өрнөд” конференцийн хагас шигшээгийн тав дахь тоглолт. Өмнөх жилийн аварга "Сан-Антонио Спэрс” талбайдаа "Лейкерс”-ийг 72:71-ээр хошуучилж байв. Цаг дуусахад 11 секунд дутуу. Энэ үед Коби дундын зайн шидэлтээ амжилттай болгов. Талбайн эзэд зөрүүлж довтлон, 0.4 секундын өмнө Тим Данкан тун хэцүү байдлаас фантастик гэмээр шидэлтээр багаа урагш гаргалаа. "Спэрс”-ийн нөөцийнхөн суудлаасаа үсрэн босч, баяраа тэмдэглэж эхэллээ. Үлдсэн хугацаанд шидэж амжина гэхэд бүтэхгүй мэт. Жексоны авсан завсарлагын ачаар "Лейкерс” бөмбөгийг хажуугаас тоглолтод оруулах болов. Хамгаалж буй багийн тоглогчид бүгд нэг нэг хүн барин, хариуцсан хүмүүсээ шидүүлэхгүйг хичээнэ. Бужигнаан дундаас Фишер өөрийг нь харгалзаж байсан Ману Жинобилигээс зугтаж гарч ирэн, бөмбөгийг авангуутаа солгойгоороо уналттай шидсэнээр 74:73-аар хожсон бөлгөө. Лос-Анжелесчууд 4:2-оор хожсон бөгөөд шувтаргын тулаанд "Детройт”-д дийлджээ.
1.Рашид Уоллес (Детройт) 2007 оны гуравдугаар сарын 26. Улирлын тоглолт. Талбайн эзэн "Денвер” 98:95-аар хожиж явлаа. Цагдуусахад ердөө 1.4 секунд үлдсэн, дээр нь "Наггетс”-ынхан бөмбөгийг тоглолтод оруулах ёстой байлаа. Гэвчколорадочууд дамжуулалтаа алдаж, бөмбөгийг тасалсанРашид Уоллес 22 орчим метрээс оновчтой шидэж, тоогтэнцүүлсэн юм.